Evergreen Hill — Хаус Хотхон
Гачуурт · Бэрх Төгөл ам

Мөнх ногоон орчинд амгалан амьдрах

Шилмүүст ойн дунд эрчим хүчний хэмнэлттэй, дээд зэрэглэлийн 12 айлын эко хаус хотхон.

Төслийн үзэл баримтлал

Байгаль болон архитектурын төгс зохицол

“Хүчилтөрөгчөөр амьсгалж, мөнх ногоон орчинд амгалан амьдрах ухаалаг сонголт” Evergreen Hill бол зөвхөн амины орон сууцны төсөл бус, байгаль болон хүний амьдралын чанарын төгс тэнцвэрийг бүтээх зорилготой амьдрах орчны шинэ хандлага юм. Гачууртын Бэрх Төгөл ам нь шилмүүст ой, ховор экосистем бүхий ургамлаар баялаг, өндөр уулсын дунд байгалийн унаган төрхийг хадгалан тусгайлан төлөвлөгдсөн ногоон амины орон сууцны хотхон юм.

Манай төслийн концепц нь байгалийн мод, чулуу зэрэг үнэ цэнэтэй материалын сонголтоос эхлээд орон зайн шийдэл, цонхны байрлал, байгалийн гэрэл болон агаарын урсгал хүртэлх бүхий л детальд хүний амьдралын чанар, эрүүл мэнд, тав тухыг нэн тэргүүнд шингээсэн. Бид уулс, ой мод, цэвэр агаартай орчныг хүний тав тухтай уялдуулсан төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.

Цэвэр агаар

Шилмүүст ойн хүчилтөрөгчөөр баялаг, эрүүл цэвэр орчин.

Эрчим хүчний хэмнэлт

61% эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийн шийдэл.

Байгалийн гэрэл

Байгалийн гэрэл, дулааныг бүрэн ашигласан төлөвлөлт.

Гэр бүлийн тав тух

Амгалан, тайван, чанартай амьдралыг дэмжсэн орчин.

Хотхоны төлөвлөлт

Байгальтай зохицсон цогц төлөвлөлт

Evergreen Hill хотхон нь 1 га талбайд ердөө 12 айлын хаус (айл бүр 600 м² газартай), амралт зугаалгын ногоон бүс болон дэд бүтцийг уулын энгэрийн байгалийн хэлбэрт тааруулан төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөлт, хотхоны харагдац болон хаусны загваруудыг доороос үзнэ үү.

Хотхоны ерөнхий зохион байгуулалт

Хаус бүр нарны гэрэл, уулын үзэмжийг хамгийн сайн авахуйц байрлалд байршсан. Хотхоны төвд гэр бүл, хүүхдүүдэд зориулсан амралт зугаалгын ногоон бүс, тоглоомын талбайг төлөвлөсөн бөгөөд нийт талбайн дийлэнх хэсгийг ногоон байгальд зориулсан.

12
Айл
600 м²
Айл бүрийн газар
61%
ЭХ хэмнэлт
Хаусны загварууд

Гурван төрлийн хаус загвар

Загвар дээр дарж дэлгэрэнгүй үзүүлэлт, давхрын төлөвлөлтийг харна уу.

EVERGREEN HILL
SCALE 1:50

--

--

--

Өрөө & онцлог
Ногоон технологи

Эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг шийдэл

Evergreen Hill хотхон нь орчин үеийн дэвшилтэт эко-технологиудыг өөртөө нэгтгэсэн бөгөөд таны эрүүл мэнд болон эдийн засагт өндөр үр ашигтай байхаар бүтээгдсэн.

Сэргээгдэх эрчим хүч + батарей

Сэргээгдэх эрчим хүчний систем, Hybrid inverter болон эрчим хүч хуримтлуулах батарей нь өөрийн хэрэгцээний цахилгааныг хэсэгчлэн шийдэж, хэмнэлттэй, тасалдалгүй хэрэглээг бүрдүүлнэ.

Дулаан сэргээгч ERV агаар сэлгэлт

Өрөөний дулаан болон чийгшлийг тэнцвэржүүлж, гаднаас ирж буй агаар дахь тоос шороо, PM2.5 тоосонцор, CO2-ыг шүүж, цэвэр агаарыг гэр дотор тасралтгүй сэлгэнэ.

Өндөр үр ашигтай дулаалга

Европын стандартын дулаалгын дэвшилтэт материал болон эрчим хүчний хэмнэлттэй 3 давхар шилтэй цонхнууд нь дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд барьж, халаалтын зардлыг үлэмж хэмнэнэ.

Хүчилтөрөгчөөр баялаг бүс

Гачууртын өтгөн шилмүүст ойн моднуудаас ялгарах байгалийн хүчилтөрөгчийн баялаг урсгал нь хотын утаанаас хол, эрүүл, цэвэр орчинд амьдрах баталгаа болно.

61% эрчим хүчний хэмнэлт

Барилгын эрчим хүчний хэмнэлт 61% — Төрийн банкны ногоон зээлийн хамгийн бага хүүгийн шатлалд (61%-иас дээш) нийцэх түвшин. Халаалт, цахилгааны зардал эрс багасна.

Айл бүр 600 м² газар

1 га талбайд ердөө 12 айл — айл бүр 600 м² өөрийн газартай. Хөршөөсөө зайтай, хувийн орон зай, цэцэрлэг, тоглоомын талбайд хангалттай уужим.

Гол үзэл баримтлал

Амьсгалдаг, эрүүл орчныг концепц болгосон хаус

Evergreen Hill-ийн барилгуудад зөвхөн дулаалга биш, харин эко материалын төгс зохицлыг суулгасан. Байгалийн чулуун доторлогоо, хорт бодис ялгаруулдаггүй эрүүл эко модон хийцүүд нь байшинг гаднаас нь дулаан байлгахаас гадна дотор орчинд хамгийн байгалийн, эрүүл, таатай уур амьсгалыг үүсгэж гэр бүлийн гишүүдийн урт удаан амьдралын суурийг тавина.

100% Хорт Бодисгүй
Ногоон барилгын стандарт
Байгальд Ээлтэй
Evergreen Hill эко хаус - ногоон зээлээр санхүүжих боломж
Байгальд ээлтэй
Ногоон санхүүжилт
Санхүүжилт

Ногоон зээлээр санхүүжих боломж

Манай төслийг банкуудын эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны 15 жилийн хугацаатай ногоон зээлээр худалдан авах боломжтой. Evergreen Hill хотхон нь 61% эрчим хүчний хэмнэлттэй тул ногоон зээлийн шаардлагыг бүрэн хангасан төсөл юм.

Үнэ 1 м² 3.8–4.0 сая ₮ — технологийн шийдлээс хамаарна
20%

Урьдчилгаа төлбөр

Үлдэх дүнг ногоон зээлээр санхүүжүүлнэ.

15 жил

Зээлийн хугацаа

Урт хугацааны таатай төлбөрийн нөхцөл.

14.4–16.8%

Жилийн хүү

Урт хугацааны ногоон зээлийн хүү.

Хаан банк болон Төрийн банк-аар ногоон зээлд хамрагдах боломжтой. Бүрдүүлэх материал болон тооцооллын дэлгэрэнгүйг манай борлуулалтын зөвлөхөөс 9009 2844 | 8090 2844 утсаар тодруулна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл & тооцоолуур
Тусламж мэдээлэл

Түгээмэл асуултууд

Мэдээлэл авах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Байршлын мэдээлэл

Хотхоны байршил

Evergreen Hill хотхон нь Улаанбаатар хотын хамгийн эрүүл цэвэр бүсийн нэг болох Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчимд байрладаг. Нийслэлийн тусгай хамгаалалттай тус бүс нь ирээдүйд илүү үнэ цэнэтэй, байгалийн унаган төрхөөрөө үлдэх хамгийн аюулгүй бүтэц юм.

Борлуулалтын утас 9009 2844 | 8090 2844
И-мэйл хаяг info@evergreen.mn
Facebook хуудас